ЦУВРАЛ- 22.
"Би араар тавилтын бүтээгдэхүүн байсан юм. Аав, ээжтэй маань нэг удаа уулзаад өнгөрсөн ба ээж жирэмсэн болсон тухайгаа ч түүнд хэлээгүй байсан юм. Тэгэхээр миний талаар огт мэдэхгүй гэсэн үг.
Ээжээсээ ганцаараа байсан учраас би ижил төрөлтэйгөө холбогдохыг үнэхээр хүсэж байв. Даанч ээж аавын нэрийг буруу цээжилсэн байсан тул олох ямар ч аргагүй байлаа. Би насанд хүрсэн том хүн болсныхоо дараа арай гэж түүнийг олж авлаа.
Анх удаа уулзахад аав сандал дээр суугаад тамхи асааснаа "Чамайг эрэгтэй байх болов уу" гэж бодож байлаа гэж хэлсэн юм. Түүнийг оюутан байхдаа хүүтэй болоод айлд өргүүлж байсан гэдгийг мэдэж авлаа. Хаа нэгэн газар миний ах амьдарч байгаа байх нь ээ.
Би салфеткан дээр аавын санаж байгаа бүх мэдээллийг бичиж авлаа. Даанч тэдгээр нь ахыгаа олоход хангалтгүй байсан юм. Удалгүй би ч гэр орны асуудал ихтэй тэр талаар бодох завгүй боллоо. Хоёр жилийн өмнө би ancestor.com (төрөл садантайгаа холбогдох боломжтой генеологийн компани) вебсайт дээр жингэнэсэн мессеж авлаа. Шууд энэ ах чинь байна гээгүй ч нэг л таараад байлаа. Би тиймэрхүү зүйлийг мөрдөж шалгахдаа сайн учраас гялс Фэйсбүүкийг нь олоод мессэж явууллаа.
ДНК шинжилгээ өгөхөөр тохирсноосоо хойш Эрик бид хоёр оройхон гараад ширүүхэн дайрлаа. Ах дүү гэж дуудалцдаг болов. Бие биенийхээ гэр бүлтэй танилцлаа. Адилхан харагддаг шигээ адилхан сэтгэдэг юм байна. Би шүлгээ, ах хөгжмөө бие биендээ хуваалцдаг боллоо. Хоёулаа гэрлэлт нь бүтэлгүйтсэн, хоёулаа дунд эргэм насны гээд олон ижилхэн зүйлс туулсан байв. Тийм ч болохоор ярих зүйл дуусахгүй, бүр өглөөжин мессэжлэх үе ч байдаг.
Би нөгөө харилцаа холбоонд улайраад байсан өсвөр насны охин биш. Хэн нэгнээр нөхөх гээд байгаа хоосон зай байгаа ч юм биш. Зүгээр л ах маань миний амьдралд маш гоё "нэмэгдэл" болсон юм. Ахтай байх үнэхээр сайхан байна". (https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша