Цаг үеийн мэдээ

      Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

    Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 9.330 сая халдварын тохиолдол илэрч, 469 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 14 мянга, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 15 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 122 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7728 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 44-147-оор нэмэгдлээ. Тувад 147 тохиолдол, Эрхүүд 191 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхааруулж байна.

    Мөн коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их тархдагийг эрдэмтэд тогтоолоо.

     Манай улсад 2183 иргэн ажиглалтад байна.  Үүн дотор хүүхэд 41, ахмад настай 16, жирэмсэн 13 хүн байлаа. Тэднээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг тусгаарлалаа.

     Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна. 119 дугаарт 218 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс назгайрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна" гэв. 

Таны сурталчилгаа