Энэтхэгт коронавирусний халдвар авсан хүний тоо 400 мянга давсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Энэтхэгт нэг хоногийн дотор халдварын 15413 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 410461 болжээ.
Тус улсад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ бөгөөд уг үзүүлэлт сүүлийн дөрөв хоног дараалан хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Мөн тухайн хугацаанд халдвараар нас барсан хүний тоо 306-гаар нэмэгдэж, 13254-т хүрсэн байна.
“Энэтхэг улсад 6807226 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 190370 хүнийг шинжилгээнд хамрууллаа” гэж Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл мэдээлжээ.