Цаг үеийн мэдээ

      Сүүлийн үед хүнс болон мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар дэгдэх явдал нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, АНУ-ын "Тайсон фүүдс" компанийн мах боловсруулах үйлдвэрт ажилладаг 693 ажилтанд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт халдвар авсан нь батлагдсан талаар тус компаниас албан ёсоор мэдээлсэн.

     Үүнтэй холбогдуулан БНХАУ АНУ-ын "Тайсон фүүдс"-ээс нийлүүлдэг тахианы хөлдөөсөн махны импортыг түр зогсоож, энэ шийдвэр гарахаас өмнө нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг хураан авч, устгалд оруулах талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгджээ.    

     Зургадугаар сарын 11-ний өдөр анх халдвар батлагдсан цагаас Шинфади хүнсний захаас гаралтай тохиолдлын тоо өсч, 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар 236 болсон байна.

    Тус захаас авсан 200 төрлийн шинжилгээнээс коронавирус илэрчээ.

   Тодруулбал, вандан, мах, хүнсний ногоо, жимснээс коронавирус илэрсэн байна. Иймээс коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсч, тархдагийг БНХАУ-ын эрдэмтэд анхааруулав.

   Хятад улсаас гадна АНУ, Герман, Англи, Бельгид хүнсний зах, махны үйлдвэрлэлтэй холбоотой халдвар сүүлийн сард голомтлон гарчээ. 

Таны сурталчилгаа