Коронавируст халдвар анхлан буюу нэгдүгээр сард дэгдэж эхлэх үед халдвараар эрэгтэй хүмүүс өвчлөх, нас барах нь их байгаа тухай хэд хэдэн судалгаанд дурдаж байсан. Тэгвэл өнөөдөр BBC сайтад нэгэн судалгааны үр дүнг хуваалцсан байна.
Энэ судалгаанд Итали, Хятад Улсын жишээн дээр суурилан эрэгтэй хүмүүс коронавируст халдвар авах эрсдэл өндөр байгаагаас гадна нас баралтын үзүүлэлтээс харахад эрэгтэй хүмүүс их байгаа тухай Жонс Хопкинс Блүүмбэргийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн вирусний халдварын хүйсийн ялгаа судлах шинжээч Сабра Клейн хэлсэн байна.
Харин Энэтхэг, АНУ-д нөхцөл байдал эсрэгээрээ эмэгтэйчүүд ихээр халдвар аван нас барж байгаа юм. Энэтхэг Улсад халдвараар 5-р сарын 20 хүртэл нас барсан иргэдийн үзүүлэлтээр халдвар авсан нийт эмэгтэйчүүдийн 3.3 хувь нь нас барсан байгаа бол, эрэгтэйчүүдийн 2.9 хувь нь нас барсан байжээ.
Зарим шинжээчид энэ үзүүлэлтийг вирус мутацид орон өөрчлөгдөж байгаатай холбож байгаа юм. Үүнээс гадна 40-49 насны эмэгтэйчүүдийн нас барах нь их байсан байна.