Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, “Covid-19”-өөр халдварласан хүний тоо дэлхий дахинд 9 сая давж, 474 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан нийт 4.9 сая орчим хүн өвчнөө даван гарч, эмнэлгээс гарсан байна.
Мөн Латин Америк халдварын голомт болоод байгаагаас гадна Энэтхэг, Пакистанд халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдсээр байна. ДЭМБ байгууллага иргэдэд болгоомж, сэрэмжээ улам бүр чангатгахыг сэрэмжлүүлсээр байгаа.
Харин энэ хугацаанд эрдэмтэд коронавирусний цар тахлын хүнд үзүүлэх сөрөг талуудыг улам бүр нээсээр байгаа аж. Тодруулвал коронавирус нь чихрийн шижин өвчнөөр өвчлөөгүй эрүүл хүмүүст уг өвчнийг үүсгэж байна гэдэгтэй санал нэгдэж байна. Энэ тухай "New England Journal of Medicine" вэбсайт эмч нарт илгээсэн захидалдаа дурдсан байна гэж Science Alert мэдээлжээ.
Үүнээс өмнөх судалгаануудад чихрийн шижин өвчтэй хүмүүс коронавируст халдвараар хүнд өвдөх өндөр эрсдэлтэйг өгүүлж байсан юм. Гэтэл одоо эрүүл байсан хүнд коронавирусний халдвар авсны дараа чихрийн шижин үүсэх эрсдэл байгаа талаар эрдэмтэд ярьж байна.