Цаг үеийн мэдээ

Алуурчин сармагчин Энэтхэгийн нэгэн хотыг аймшигт автуулсан бөгөөд 250 хүн рүү дайрч, нэг хүний ​​аминд хүрсэн юм. Хамгийн харамсалтай нь уг сармагчин архины солиорол өвчнөөр шаналж, уур бухимдлаа хүмүүст гаргадаг байжээ. Түүнийг барьж аюулгүй байдлыг хянах журмын өрөөнд хорьж байна.

    Алуурч сармагчин Уттар Прадеш мужийн Мирзапур хотод амьдардаг байсан эрийн тэжээвэр сармагчин аж. Орон нутгийн оршин суугчдын ярьснаар тэжээгч нь "эдгээгч" хэмээх зан үйл эрхэлдэг шашины идэвхтэн байсан  байна. Тэрээр тус сармагчинг хүчтэй согтууруулах ундаагаар согтоон зан үйлдээ ашигладаг байжээ. Тухайн этгээд сармагчинг кофены өндөр доз агуулдаг шүүснийхээ нэрээр "Калуа" гэж нэрлэдэг аж.

     Сармагчны эзэн Алистейр Кроули нас барж, Калуа чөлөөтэй болжээ. Улмаар сармагчин архины хамаарлын зовлонгоо үл тэвчин тарчлан галзуурч, тааралдсан хүмүүсийг зодож эхлэсэн байна.  Аймшигтай нь охид, эмэгтэйчүүд түүний золиос болсон байдаг. Гурван жилийн хугацаанд уг амьтан 250 хүн рүү дайрч хазаж зодсоноос болж, олон тооны хохирогчид гоо сайханы мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.  Учир нь тэр хүний ихэвчлэн толгой, нүүрийг нь хазаж гэмтээдэг байна. Сармагчингийн хохирогчдын нэг нь  нас баржээ.

    Эцэст нь нутгийн байгаль хамгаалагчид сармагчинг барьж чадсан тул түүнийг Канпур дахь амьтны хүрээлэнд илгээв. Гэхдээ энэ галзуурал үүгээр дууссангүй. Калуа бусад амьтдын дэргэд амьдрах чадваргүй болох нь тогтоогджээ. 

     Маш их уур уцаартай, ямагт хөршдөө халдахыг хичээдгээс гадна  эмэгтэйчүүдийг ихээр үзэн яддаг байжээ.

Тэрээр эрэгтэй ажилчдыг үл тоомсорлодог

    Калуа сармагчин жимс болон бусад сармагчины иддэг хоолыг иддэггүй аж. Энэ байдлыг амьтны хүрээлэнгийн ажилтнууд Калуагийн анхны эзэн түүнийг бусад сармагчингуудын махаар хооллож байсантай холбон тайлбарлаж байна.

    Эргэн тойрондоо буй хүн бүрийг хазах гэж оролдох түүнийг бусад сармагчинаас тусгаарласан бөгөөд хүний  махан идэштэнг тусгаарладаг шиг хатуу хяналтанд ажиглалт хийж байна.

    Энэ бол архи мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүн болон амьтдад гарч байгаа аймшигт зан төрхийн өөрчлөлт юм.

Хөрвүүлсэн Р.Сайхан–Уул

 

Таны сурталчилгаа