Цаг үеийн мэдээ

ЭМЯ коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

       Өнөөдрийн байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдлуудын 78 хувь нь буюу 168 хүн эдгэрээд байна. Мөн 82 хувь нь ОХУ-аас ирсэн, бусад нь 10 улсаас иржээ. Түүнээс гадна 93 хувь буюу 201 нь Монгол үлдсэн нь гадаадын иргэн байна.  65 хувь нь эрэгтэй, 34 хувь нь эмэгтэй. Халдвартай иргэд 6-80 настай хүмүүс ба 65 хувь нь 16-24 оюутнууд юм.  Эдгэрсэн хүмүүсийн ор хоног 30, дунджаар 14-60 хоногт хэвтэн эмчлүүлжээ. Одоогоор ажиглалтын байранд 2000 гаруй хүн байна. 

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан –Уул аймгийн салбар лаборатори, Зооноз өвчин судлалын явуулын лабораторид өчигдөр /2020.06.23/ нийт 249 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ

Бусад оронд

АНУ-д нийт 2.3 сая хүн халдвар авч, 120 мянга гаруй хүн эндээд байна. Бразилд өчигдөр 1374 нас баралт батлагдаж 1,1 сая орчим хүн халдвар авч, 52640 хүн нас бараад байна. БНСУ-д өчигдөр бүртгэгдсэн 51 шинэ тохиолдлын 31 нь дотооддоо, 20 нь гаднаас орж иржээ. Намар хоёр дахь давлагаа эхлэх байх хэмээн тооцоолж байсан ч таамаг нь буруу байснаа хүлээн зөвшөөрчээ.

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 5 сая хүн эмнэлгээс гарч, 3.8 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. ОХУ өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна. Тувад 3575, Буриадад 2634, Читад 2667 хүн тус тус халдвар авчээ.

Таны сурталчилгаа