Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ - 23.

       "Оуэн гурван удаа зүрхний мэс засалд орсон учраас ихэнхи амьдрал нь эмнэлэгт өнгөрсөн. Анх бор хоолонд орсон, анх юм түшиж зогссон, анх Сантатай уулзсан гэх мэт амьдралын хамаг чухал мөчүүд нь эмнэлэгт өнгөрсөн юм. Гэхдээ хүү маань ийм хэцүү зүйлүүдтэй тулгарсан ч ямагт бусад хүмүүсийг боддог гайхалтай сайхан чанартай хүүхэд.

  

Сүүлийн мэс засалдаа орохдоо ч эмнэлэгийн хүүхдүүдэд буддаг ном авчрах гэж санаа зовсоор ирсэн юм.

        Ихэнхи хүмүүс мэс заслын өмнө айж зугтмаар санагддаг бол Оуэн айх байтугай, хүнд туслах талаар бодож байлаа. Тэр найзууддаа хайртай, багш нартаа хайртай, хүн болгонд хайртай. Үргэлж л тийм байсан.

        Оуэн анх ойр байдаг асрамжийн газрын хөгшчүүдэд ном уншлага хийж уншиж сурсан юм.

  

6 настай байхдаа пончик авахаар мөнгөө цуглуулж цуглуулж байснаа дэлгүүр явах замдаа гудамжинд хөгжим тоглож байсан хүнд мөнгөө өгчихөж байсан.

  

     Саяхан Оуэн өөрийн дуртай газар болох Ronald McDonald House (Хүүхэд нь өвчтэй гэр бүлд дэмжлэг үзүүлж эмнэлэгийнх нь ойр байраар хангадаг Америкийн ТББ) -д тоглоомын хандив цуглуулсан юм. Бид тэнд нэг удаа очиход тоглоомын өрөөнд нь лего тоглоом байхгүй байгааг анзаарчээ. Тэгээд леготой болгомоор санагдаж. Лего үнэтэй учраас би эхэндээ цааргалангуй байсан ч Оуэн их шийдэмгий байлаа.

  

    Тэр бүх юмаа өөрөө зохицуулсан юм. Өөрийн таньдаг бүх хүмүүсээсээ, найзаасаа, гэр бүлээсээ, багш нараасаа асуусан. Сургуулийнх нь тогооч эгч хүртэл манай довжоон дээр боодолтой лего үлдээсэн байлаа. Тэгээд эцэст нь Оуэн 50 гаруй багц лего цуглуулж чадсан юм. Энэ нь олон хүүхдүүдийг баяртай болгосон нь дамжиггүй." 

https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа