Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь УОК-ийн шийдвэрийн дагуу гадаад улсаас иргэдээ татан авах нислэгийг үйлдсээр байна. 2020 оны 6 сарын 23-ны өдөр АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудлаас хөөрч 6 сарын 24-ны 10:39 цагт 255 зорчигчтой эх орондоо газардлаа. Уг нислэгийг үйлдэж байгаа Монгол улсын JU-1021 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг анх 2013 оны 5 сарын 15-нд Сиатл хот дахь Боингийн үйлдвэрийн Эверет нисэх буудлаас хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж байсан бол энэ удаа Америк-Монгол улсын хооронд зорчигчтой үйлдэж буй хамгийн анхны нислэг юм.
Эх сурвалж : МИАТ