Цаг үеийн мэдээ

    УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшигчид иргэнийхээ үүргийг биелүүлж саналаа өгч эхэллээ.  МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургууль буюу 18-р тойргийн 1-р хэсэгт 10 цагийн үед сонгуулиа өглөө. Тэрээр саналаа өгсний дараа сэтгэгдлээ хуваалцсан юм. 

   УИХ-ЫН СОНГУУЛИЙН 18-Р ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ:

– "Туурга тусгаар ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэний хувьд иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлж ээлжит 8 дахь удаагийн парламентийн сонгуульд саналаа өглөө. Дэлхийн нийтээрээ цар тахалтай, амаргүй үе тохиож байна.

   Өмнө нь Солонгосын ард түмэн түүхэндээ байгаагүй хамгийн өндөр саналыг өгсөн байсан. Үүнтэй адил Монголчууд маань ч гэсэн саналаа идэвхтэй өгч хамгийн өндөр ирцтэй сонгууль байгаасай гэж хүсэж байна.

   Залуучуудын маань дээлтэй, масктай ирж сонгуулиа өгч байна. Миний хувьд үүнийг хүндэтгэж өнөөдөр үндэсний хувцастай төрийнхөө сонгуульд саналаа өглөө.

   Сонгууль маань шударга сайхан явагдаж Монголын ард түмэн өөртөө үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өөрийнхөө төлөөллийг төрд илгээнэ гэдэг итгэлтэй байна" гэв.

Таны сурталчилгаа