Цаг үеийн мэдээ

    Монгол Улсын УИХ-ын  2020 оны сонгууль тун амжилттай явагдаж байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд  гэр бүлийн хамтаар саналаа өглөө.

Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа  хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр:

– “Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцож байгаа нь  анзаарагдаж байна. Сонгогчид иргэний эрх, үүргээ маш сайн ухамсарлаж, улс орныхоо хувь заяаг шийдэх чухал үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь иргэд сонгогчид намчирхах бус, ажил хэрэгч санал санаачилгуудыг хэлж, бодитой бодлого шийдэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг захиж илэрхийлж байлаа. Нийслэлчүүд Та бүхнийг сонгуульд саналаа өгч улс нийслэлийнхээ хөгжлийг түүчээлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

 

 

Таны сурталчилгаа