Цаг үеийн мэдээ

      Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг маргааш /2020.06.25/ ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэжээ.

Мөн энэ онгоцоор Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирэх гэнэ.

       Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна. Тодруулбал, долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнийг татан авна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа