Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1-р хороо, санал авах наймдугаар хэсэгт саналаа өгч байгаа юм.
Тэрээр саналаа өгөхийн өмнө сэтгэгдлээ хуваалцсан юм.
–"Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байгааг хэлүүлэх шаардлагагүйгээр мэдэж байгаа байх. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, цөөн төрлийн экспортод суурилдаг. Шинээр сонгогдох Засгийн газартай хамтран эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах тал дээр шуурхай ажиллана. Би өөрөө бизнесийн салбарт байсан хүн учир зовлон, жаргалыг нь ойлгодог. Тэгэхээр энэ давуу талаа ашиглан ажиллана" гэв.
Мөн тэрээр "Би сонгуулийн ирцийг харж байгаад залуучуудыг уриалах зорилгоор 17:00 цагт саналаа өгч байна" гэсэн юм.