Цаг үеийн мэдээ

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 22:00 цагт дуусах юм.

Санал хураалтын ирц 17:00 цагийн байдлаарх  мэдээллийг танилцуулж байна.

“Улсын хэмжээнд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 52.6 хувьтай байна” гэж УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээллээ.

    Тэрбээр “Орон нутаг дахь ОБГ-аас үерлэсэн долоон гол мөрөн гаталж саналаа өгөх 376 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. 2020 оны ээлжит сонгууль 2,226,000 мянган сонгогч бий. Үүний 52 хувь нь эмэгтэй сонгогч байна.

    35-аас доош насных нь 41 хувийг эзэлж байгаа бол 35-аас дээш насныхан 59 хувь байна. Мөн энэ өдөр 18 насанд хүрсэн 130 сонгогч байгаа юм. Түүнчлэн 100-аас дээш настай 92 сонгогч байна. Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар УИХ-ын сонгуулийн саналын ирц 52.6 хувьтай байна" гэлээ.

 

 

Таны сурталчилгаа