Цаг үеийн мэдээ

     2020 оны УИХ-ын сонгуулийн цаг үеийн хоёр удаагийн мэдээг сонсголын бэрхшээлтэй иргэн хэлмэрчилсэн байна.  Энэ үйл явцыг  дэлгэрэнгүй тайлбарлавал хөгжлийн бэрхшээлтэй хэлмэрчийн өмнөөс дохионы орчуулагч сонссоноо дохин ойлгуулах бөгөөд түүнийг нь харж байгаад тэрээр иргэдэд дохин хэлмэрчлэх арга барилаар ажиллаж байлаа. 

   Энэ нь анхны тохиолдол биш бөгөөд  2019 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдөр Ази Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конгрессыг Монгол Улсад зохион байгуулахад хоёр өдрийн турш ийм арга барилаар ажиллаж байсан аж.  Дэлхий нийтэд ч  энэ арга барилаар ажилладаг юм байна. 

Монгол улс дахь  8600 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог дэмжсэн  сайхан үйл явдал болсонд иргэд талархалтай байна. 

     

 

Таны сурталчилгаа