Ялалтын баярын жагсаалын ёслолын ажиллагаанд оролцохоор ирсэн Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековийн төлөөлөгч нараас коронавирус илэрсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.
"Цэргийн жагсаал дууссаны дараа Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өөрийн багийн хамт нутаг буцсан. Ерөнхийлөгчийн багт багтсан хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд ерөнхийлөгч халдвар аваагүй, биеийн байдал сайн байгаа" хэмээн ОХУ дахь Киргизийн элчин сайдын яамнаас дамжууллаа.
Киргизийн ерөнхийлөгч Бишкект газардсан даруйдаа коронавирусийн шинжилгээ өгч тусгаарлагдах юм байна.
Ялалтын баярт зориулсан цэргийн жагсаал ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд өнөөдөр боллоо. Улаан талбайд болсон ёслолын үйл ажиллагаанд 12 улсын төрийн тэргүүн хүрэлцэн ирсэн. Тодруулбал Казахстан, Киргиз, Молдов, Тажикистан, Узбекистан, Серби, Хорват, Абхаз, Өмнөд Асет зэрэг 12 улсын төрийн тэргүүн хүрэлцэн ирсэн.