УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. СЕХ-ны 21.00 цагийн урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат 20923, Ч.Ундрам 20718, Д.Өнөрболор 17747 саналаар илт давуу тэргүүлж байна.
Дөрөвдүгээрт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт 13480, 5-рт АН-аас Д.Эрдэнэбат 13256 санал аваад байна.
22.40 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэсгийн хороодын 91.1 хувь нь сонгуулийн дүнгээ СЕХ-нд ирүүлээд буй юм.