СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж байна. УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч аймгийн Засаг дарга Д.Батлут хамгийн олон саналаар тэргүүллээ. Хоёрдугаарт, бие даан нэр дэвшигч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, гуравдугаарт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар сонгогдлоо. Тус тойрог нь 66731 сонгогчтой бөгөөд 15 нэр дэвшигч өрсөлдсөн юм.