УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт сонгуулийн гурван мандатын төлөө 36 нэр дэвшигч өрсөлдсөн. Тодруулбал 10 нам, эвслээс 25 хүн нэр дэвшсэн бол 11 хүн бие даан нэр дэвшсэн.
Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар болон АН-аас нэр дэвшсэн С.Одонтуяа нар үнэмлэхүй олон санал авсан талаар СЕХ-ноос мэдээлэв.