Коронавирусний халдварын тохиолдлоороо АНУ, Бразил, ОХУ-ын дараа дэлхийд 4 дүгээрт бичигдэж байгаа Энэтхэг улсад сүүлийн нэг хоногт 16 мянга орчим хүн шинээр халдвар авсан байна.
Нийслэл Дели хотод нь цар тахал дэгдснээс хойш өчигдөр хамгийн их буюу халдварын 4 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр Дели хотод цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 66 мянгад хүрээд байна.
1.3 тэрбум орчим хүн амтай Энэтхэг улс хорио цээрийн чанга дэглэмээ сулруулаад байгаа юм. Тус улсад коронавирусний халдварын нийт 456,183 тохиолдол бүртгэгдэж, 14,476 хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: ВВС