Мягмар гарагт Мексик улсад болсон 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр байна. Гамшгийн бүсэд ажиллаж байгаа армийн бие бүрэлдхүүн нурангин доороос дахин 3 хүний цогцсыг гаргаж авснаар нийт амиа алдсан хүний тоо 10 болсон байна.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар мягмар гаргийн 10 цаг 29 минутын үед Оахака мужид болсон юм. 7,5 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлтийн дараа дахин 1,5 мянга орчим удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгдснээс хамгийн хүчтэй нь 4,6 магнитуд юм байна.
Газар хөдлөлтийн үеэр коронавирусний хөл хорионд байгаа иргэд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа халдвартай иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс түр хугацаанд барилгаас гаргасан байна. Тус улсад 185,122 орчим хүн коронавирусний халдвар авч, 22,584 хүн цар тахлаар амиа алдаад байна.
Эх сурвалж: ВВС