Цаг үеийн мэдээ

      Өчигдөр буюу Лхагва гараг нь АНУ-ын хувьд 24 цагийн дотор хамгийн олон коронавирусний халдварын тохиолдол бүртгэсэн өдөр байлаа.

    Өчигдөр тус улс даяар нийт 36,000 гауй тохиолдол бүртгэгджээ. Калифорни, Техас, Флорида мужууд үүнд хамгийн ихээр нөлөөлсөн байна.

Тухайлбал Калифорнид өчигдөр 7,149 тохиолдол бүртгэгдсэн нь тус мужийн хувьд нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

    Хоёр өдрийн өмнө Калифорнид 6,000 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх дээд үзүүлэлт болж байв.

    Техас, Флорида мужуудад Лхагва гарагт тус бүр 5,000 шинэ тохиолдол бүртгэгджээ.

   АНУ-ын хувьд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 34,203 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх дээд үзүүлэлт байсан юм.

  Лхагва гарагийн байдлаар Америк даяар халдварын 2.3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 121,000 хүн нас бараад байна.

  Даваа гарагийн байдлаар АНУ-ын бүх мужуудын талаас илүү хувьд халдварын тохиолдол нэмэгджээ.

   Хэдийгээр тахлын эрчим дахин нэмэгдэж байгаа ч тус улс хорио цээрийн дэглэмээ цуцалж, эдийн засгаа идэвхжүүлж эхлээд байна.

 

 

 

Эх сурвалж: Reuters

Таны сурталчилгаа