Цаг үеийн мэдээ

       Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.25/ мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2458  иргэн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 22 хүн гарчээ.

       ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 114 дуудлага ирсэн байна. Израйль, Чех улсаас хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 6000 гаруй хүнд асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

АНУ-аас 262 зорчигч ирснээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, хоёр зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт тус тус тусгаарлажээ. Үлдсэн зорчигчдыг тусгаарлах байруудад хуваарилсан байна.

СЭЖИГТЭЙ НЭГ ТОХИОЛДЛЫГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

     -Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийснээс нэг сэжигтэй тохиолдол батлагдлаа. АНУ-аас өчигдөр эх орондоо ирсэн 255 зорчигчоос 65 настай эмэгтэйд хийсэн шинжилгээний хариу эерэг гарлаа.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бол мөн нэг хүн эргэж халдвартай оношлогдоод халдвартын эмчилгээ рүү орлоо.

Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216 үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа.

Таны сурталчилгаа