УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр 07.27 цагт гарч дууслаа. Урьдчилсан дүнгээр МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авахаар байна.
Мөн “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат эвсэл”-ээс 1, бие даан нэр дэвшигч 1 сонгогдсон гэсэн урьдчилсан дүн гарлаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.
Улмаар сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсон тооцсон тухай шийдвэрээ СЕХ-ноос Ерөнхийлөгчид өргөн барих ёстой юм.