ЦУВРАЛ - 24
"Юм ингэж хувирсан нь хөгжилтэй ч юм шиг, учир нь би эхэндээ огтхон ч зоригтой ээж байгаагүй юм. Би айдсаар дүүрэн байсан. Габи-гаа унаад ясаа хугалчихвий гээд хэзээ ч дугуй унаж сургаагүй юм. Ялангуяа Бразилд охин хүүхэд шил болроор хийгдсэн мэт эмзэгхэн байдаг гэж үздэг. Гэхдээ удалгүй би охиноо өөр шигээ ганцаараа хооллохоос, ганцаараа кино үзэхээс, ганцаараа охиноо өсгөхөөс ичиж зовдоггүй тийм л өсгөх хэрэгтэй гэдгээ ухаарсан юм. Тэгээд би охиноо биеийг нь даалгах гэж оролдож эхэлсэн.
2015 онд бид хоёр Сирын дүрвэгчдийн хямралын талаар зөндөө мэдээ сонсдог байлаа. Габи тэгэхэд 15-тай, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг болсон байсан ба тэдэнд туслахаар шийдсэн юм. Бид хоёр олон дүрвэгчдийн байрлаж байсан Грекийн Лесвосийн арлууд руу очсон юм.
Тэр аялалын үеэр охин маань миний нүдэн дээр эмэгтэй хүн болж өссөн юм. Бүр жирийн биш аварга эмэгтэй гээч. Габи мянга мянган хүнийг буулгахад нь тусалж байсан тул би маш их санаа зовж байлаа. Яагаад гэвэл зарим хүмүүсийн бие нь бүр хөрчихсөн байсан тул охины маань нүдэн дээр нас барчихаж ч магадгүй байлаа.
Гэвч Габи эрч хүчээр дүүрэн, огтхон ч ядрахгүй байв. Бид гэртээ харих үед бүх зүйл их өөрчлөгдсөн байлаа. Тэр хүмүүст улам их туслахыг хүсэж, дараагийн амралтаараа ч Грек рүү ганцаараа явсан юм. Тэр цагаас хойш одоог хүртэл Габи дэлхийн өнцөг булан бүрт очиж дүрвэгчдэд тусалсаар байгаа. Бүр амьдралынх нь нэг хэсэг болчихсон.
Түүний талаар нийтлэл гараад зогсохгүй сурах бичгэнд хүртэл орсон гээч. Габигаа гэдсэнд байхад би алдартай сэтгүүлч болох тэнэгхэн хүсэлтэй байсан юм. Тэгвэл миний охин ээжээрээ нэг өдөр бахархаад, ангийнхаа найзууддаа хэлнэ дээ гээд. Энэ биелээгүй л дээ. Бахархуулж байгаа хүн нь охин маань байна. Би харин Терминатор дээр гардаг Сара Коннорын дүр шиг замыг нь засаж өгөх учиртай.
Саяхан би сэтгүүлчийн ажлаасаа чөлөөнд гараад цэцгийн дэлгүүрээ эхлүүлсэн. Габи миний компаний 50 хувийг эзэмшдэг учраас олсон ашгаараа охиныхоо сайн дурын ажлыг нь санхүүжүүлдэг юм. Би алдартай сэтгүүлч болж чадаагүй байх.
Гэхдээ би үнэндээ л тасархай ээж шүү." (https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша