Цаг үеийн мэдээ

        Испани улсад гурван сарын турш үргэлжилсэн онц байдал дууссаныг тэмдэглэн Барселон хотын "Лицей" дуурийн театр тоглолт хийлээ.  Тоглолтын гол онцлог нь танхимд үзэгчдийн оронд суудлыг ургамлууд эзэлсэн байсан аж. 

    Нийт  2292 ургамалд зориулж гайхамшигт тоглолтыг зохион байгуулсан Евгенио Ампудио "Байгальд зориулан тоглох санааг хөл хорионы үеэр бодож олсон. Энэ хугацаанд би байгальд юу тохиолдож байгааг ажиглаж маш олон шувуудын дуулахыг сонссон.

     Мөн хашааныхаа ургамлуудыг ямар хурдан ургаж байгааг харсан. Хүн ургамал хоорондоо илүү дотно харилцаатай байж болох юм гэж бодсон" хэмээсэн байна.

Таны сурталчилгаа