Цаг үеийн мэдээ

      ДЭМБ-ын мэдээлснээр Covid-19 өвчний ерөнхий шинж тэмдгүүд бол халуурах, хуурай ханиалгах, ядрах зэрэг ч зарим өвчтөнд бие өвдөх, хөндүүрлэх, хамрын хөндий, хоолой хатах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг ихээр илэрч байгаа юм. Эдгээр шинж тэмдгүүд ихэнхдээ маш хөнгөн илрэх бөгөөд халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь эмнэлгийн тусламжгүйгээр эдгэрэх чадвартай байгаа бол таван хүн тутмын нэг нь маш хүнд өвчилж байгаа гэнэ.

      Амьсгал давчдах болон амьсгалахад хэцүү болох шинж тэмдэг илрэхэд цээж өвдөж, цээжин дээр дарж байгаа мэт мэдрэгдэн амьсгал авахад хүнд болсноор цаашлаад уруул, нүүр хөхөрдөг гэнэ. Зарим мэргэжилтнүүд бие өвдөх, хоолой хатах, ядрах зэрэг нь заримдаа коронавирусний халдвар авсан хүнд илэрдэг ч ихэнхдээ ханиадтай хүний үзүүлдэг шинж тэмдгүүд гэдгийг мөн анхааруулж байна.

       Үүнээс гадна коронавирусний халдвар авсан хүмүүсийн 70% нь сэтгэцийн бэрхшээлтэй тулгарч байгааг дурдлаа. 

      Мөн коронавирусээр өвдсөн арван хүний нэг нь зүрхний эмгэгтэй болох магадлалтайг тогтоожээ.

      Зарим эдгэсэн хүмүүс Альцгеймерийн өвчнийг үүсгэдэг тархины гэмтэл авч болзошгүй байгааг ч тогтоосон байна.

Таны сурталчилгаа