Монгол Улс 1990 онд энхийн замаар ардчилсан хувьсгал хийснээс хойшхи найм дахь удаагийн сонгууль болох 6 дугаар сарын 24нд болсон парламентын сонгуулиар санал өгөх эрхээ эдэлсэн Монгол ард түмнийг АНУ-ын зүгээс магтан сайшааж байна. Бид Монголын гуравдагч хөрш, Энэтхэг-номхон далайн энх тайван, аюулгүй байдлыг сахиулах стратегийн түнш гэдгээрээ бахархдаг. Энэхүү хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх, ардчиллын хамтын үнэт зүйлсийг болон Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд Монгол Улсын дараагийн Засгийн газартай хамтран ажиллахдаа таатай байх болно.