Их Британид төдийгүй дэлхийд нэр хүндээрээ дээгүүрт бичигддэг хөлбөмбөгийн “Ливерпуль” клуб сүүлийн 30 жилийн түүхэндээ анх удаа Премьер лигийн аварга боллоо.
Өнгөрсөн шөнө явагдсан Английн Премьер лигийн 31 дэх тойргийн үлдсэн тоглолтод “Манчестер Сити” “Челси”-д 1:2 харьцаагаар ялагдснаар “Ливерпуль” аварга болсон байна.
Ливерпуль Премьер лигийн 31 тоглолтод Манчестер Ситигээс 23 оноогоор илүү буюу 86 оноогоор нэгдүгээрт бичигдэж байсан юм.
Коронавирусээс шалтгаалан хөлбөмбөгийн фанатууд тоглолтуудыг гэрээсээ үзэж сонирхосон байна. Харин Ливерпулийн ялалтын дараа хөгжөөн дэмжигчид нь гудамж талбайд гарч баяраа тэмдэглэжээ.
Footballindex сайтын судалгаагаар Британичуудын 8,3 хувь нь Ливерпулийг, 6 хувь нь Манчестер Юнайтедийг, 3,1 хувь нь Челсиг дэмждэг байна.
Эх сурвалж: ВВС