Коронавирусний улмаас хойшлуулсан ялалтын баярын сүрт жагсаал энэ лхагва гарагт ОХУ-ын олон хотод нэгэн зэрэг явагдсан билээ. Калининградад болсон цэргийн сүрт жагсаалын үеэр Балтийн флотийн цэргийн эмч Ксения Калчинскаягийн өрөөсөн гутал нь сугарсан ч тэрээр анхаарлаа сарниулалгүйгээр хөл нүцгэн жагсаалаа үргэлжлүүлсэн юм.
Калининградын үнсгэлжин гэх нэр зүгээд байгаа түүнийг нөхцөл байдлыг хяналтдаа авч чадсаных нь төлөө медаль, талархлын бичгээр шагнасан байна.
Үнсгэлжингийн ярьснаар, ялалтын парадад жагсаж байх үед ард нь байсан хүн санамсаргүйгээр хөл дээр нь гишгэснээс болж гутал нь сугарсан юм байна. Гэвч тэрээр өөрсдийг нь харж байсан ахмад дайчдыг хүндэтгэж, жагсаалд саад хийхгүйн тулд юу ч болоогүй мэт жагсаалаа үргэлжлүүлсэн байна.
Эх сурвалж: ria.ru