Шотландын Глазго хотын төвд хутгатай этгээд гэмгүй иргэд рүү халдсан хэрэг гарсан байна. Цагаачдын байрлаж байгаа Park inn зочид буудлын үүдэнд болсон халдлагад 6 хүн шархадсны дотор цагдаагийн нэг албан хаагч байгаа юм байна.
Халдлага дөнгөж гарсны дараа гурван хүн амиа алдсан хэмээн хэвлэлээр мэдээлж байсан ч, сүүлд албаныхны өгсөн албан ёсны мэдээллээр зөвхөн гэмт этгээд ганцаараа цагдаа нарын гарт буудуулан амиа алдсан юм байна. Гэмт этгээд нь өнгөт арьстан эрэгтэй байсан гэхээс өөр ямар нэгэн мэдээлэл одоогоор ил болоогүй байна.
Халдлагад өртсөн зочид буудалд Африк болон Ойрхи Дорнодоос ирсэн 370 гаруй дүрвэгч орогнох хүсэлтээ өгөн байрлаж байгаа юм байна. Цагдаагийн ажилтнаас бусад шархадсан хүмүүс бүгд цагаачид юм байна. Эх орондоо болон Шотландад ирэх хүртлээ замдаа олон саад бэрхшээл, зовлон туулсан эдгээр дүрвэгсэд Шотландын засгийн газрын шийдвэрийг хүлээн сэтгэл санааны маш хүнд дарамтан доор байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС