Цаг үеийн мэдээ

АНУ-д сүүлийн нэг хоногт 40 мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь цар тахал дэгдснээс хойш нэг хоногт бүртгэгдсэн хамгийн их тохиолдолд тооцогдож байна. Нью-Йорк, Техас, Флорида, Аризонад халдвар хамгийн эрчимтэй тархаж байна.

Техаст сүүлийн нэг хоногт халдварын 6 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдэж, 47 хүн нас барсан байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан 5 дугаар сард үйл ажиллагааг нь сэргээсэн баар, шөнийн цэнгээний газруудыг хаах шийдвэр гаргажээ. Харин ресторан, зоогийн газруудын үйлчлүүлэгчдийн тоог болон цагийн хуваарийг хязгаарласан байна. Флоридад сүүлийн нэг хоногт 8942 хүн шинээр халдвар авсан байна.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ 16 мужид халдвар хурдацтай тархаж байгааг анхааруулсан байна.

Таны сурталчилгаа