Цаг үеийн мэдээ

Оросын барилгын салбарт томоохонд тооцогддог “Пионер” компанийн ерөнхий захирал Андрей Грудинийг амиа хорлосон байдалтайгаар Москва дахь ажлынх нь өрөөнөөс олсон байна. Энэ жил 51 настай тэрээр сүүлийн үед сэтгэл санааны гүн хямралд орсон байсан талаар эхнэр нь ярьжээ.

Андрей Грудиний нас барахынхаа өмнө бичиж үлдээсэн зурвасыг хэргийн газраас олсон байна. Тэрээр “Намайг уучлаарай, миний үхэлд хэн ч буруугүй” хэмээн бичсэн байжээ.

2001 онд түүний үүсгэн байгуулсан “Пионер” компани Москва, Санкт-Петербург хотуудад тансаг зэрэглэлийн орон сууц, зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгуудыг барьж гүйцэтгэдэг байна. Компанийн нийт хөрөнгө 60,6 тэрбум рублиэр үнэлэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд компани нь 40 тэрбум рублийн орлого олж, 7,6 тэрбум рублийн цэвэр ашигтай ажиллажээ.

 

Эх сурвалж: Риа Новости

 

Таны сурталчилгаа