Цаг үеийн мэдээ

Дэлхий даяар коронавирусээр халдварлагсдын тоо 10 саяд хүрч, 500 мянга орчин хүн амиа алдаад байна. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд 5 сая орчим хүн халдвар аван эдгэрсэн байна.

Халдварын тохиолдлоороо дэлхийд 1 дүгээрт бичигдэж байгаа АНУ-д 2,5 сая хүн халдвар аваад байна. АНУ-ын араас Бразил улс 1,3 сая тохиолдлоороо 2 дугаарт бичигдэж байгаа бол ОХУ 600 мянга орчим тохиолдлоороо 3 дугаарт, Энэтхэг улс халдварын 500 мянга гаруй тохиолдлоороо 4 дүгээрт тус тус бичигдэж байна.

АНУ-ын хувьд цар тахлаар амиа алдагсдын тоогоороо мөн нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тус улсад 125 мянга гаруй хүн коронавирусээр амиа алдаад байна.

Эх сурвалж: ВВС