Цаг үеийн мэдээ

Францын гоо сайхны “L`Oreal” компани арьс арчилгааны бүтээгдэхүүн дээрээ цаашид цайруулах, гэрэлтүүлэх, цагаан, гэрэлтсэн гэх мэт үгсийг  ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

АНУ-д цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьстан иргэн Жорж Флойдын үхлээс үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн тэмцэл дэлхийн олон оронд өрнөж байгаатай холбогдуулан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч гэсэн арьсны өнгийг илэрхийлсэн үгийг цаашид хэрэглэхгүй байхаар эхнээсээ шийдвэрлээд байгаа юм.

L`Oreal-аас өмнө Их Британи Нидерландын хамтарсан “Unilever” компани мөн цайруулах, гэрэлтүүлэх, цагаан, гэрэлтсэн гэсэн үгсийг арьс арчилгааны бүтээгдэхүүн дээрээ хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн Америкийн “Johnson&Johnson” компани Ази, Ойрхи Дорнодын орнуудад нүүрний цайруулах крем худалдаалахаа зогсоогоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Таны сурталчилгаа