ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаа нарт хурандаа цол олголоо. Тодруулбал, БХЯ-ны ГХАГ-ын бодлого, Америк, Австрали, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Нямсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт, ҮБХИС-ийн БХУА-ийн Цэргийн стратегийн төвийн ахлах багш, дэд хурандаа С.Жавхлансүрэн, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн албаны дарга, шалгагч нисгэгч, дэд хурандаа Т.Энхбат нарын зарим цэргийн алба хаагч хурандаа цол хүртсэн юм.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт хандан "Цол нэмнэ гэдэг эрх мэдэл ахихын нэр биш. Үүнээс илүү үүрэг хариуцлага та бүхэнд ногдож байгаа гэсэн үг. Цаашид эрхэлсэн албандаа улам их амжилт гарган ажиллаарай" хэмээн баяр хүргэж, амжилт хүслээ.