Цаг үеийн мэдээ

Конго Улсын шүүхээс тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Витал Камэрхиг авлигын хэрэгт гэм буруутай гэж үзэн 20 жил хүнд хөдөлмөр эрхлэх, хэдэн сая долларын торгууль төлөх ял оноосон байна.

Камэрхи нь улсын дэд бүтцийн төсөл, хөтөлбөрөөс 50 сая гаруй ам.доллар хулгайлсан нь шүүхээр тогтоогдсон ч тэрээр шүүх хурал дээр Ерөнхийлөгчийг шүүмжлэгчдийн улс төрийн гүтгэлэг хэмээн үзэж, тайлбар өгөхөөс татгалзжээ.

Дээрх хэрэг явдал нь Конгогийн ард иргэдийн анхаарлыг маш ихээр татаж байсан бөгөөд тухайн шүүх хурлыг даргалах байсан шүүгчийг гадны нөлөөгүйгээр нас барсан гэж Хууль зүйн сайд зарласан ч шүүх шинжилгээгээр гадны нөлөөтэй болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Камэрхи нь 15 жилийн хугацаанд эрх мэдэлтэй улс төрч байсан ба Ерөнхийлөгч асан Жосифыг 2006 онд анхны сонгуульдаа ялалт байгуулахад нь тусалж, өөрөө Үндэсний ассамблейн тэргүүнээр сонгогдож байсан юм.

Тэрээр 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байсан хэдий ч ийнхүү ял шийтгэлтэй учраас нэр дэвших боломжгүй болохоос гадна сонгуульд санал өгөх, төрийн албанд ажиллах эрхийг нь 10 жилээр хязгаарлажээ.

Эх сурвалж : https://www.riskscreen.com/

 

Таны сурталчилгаа