Коронавируст цар тахлын улмаас хориглоод байсан гэрлэлт, хуримын ёслолыг Англид 7-р сарын 4-с сэргээхээр шийдвэрлэсэн байна. Цар тахлын үед мөрдөгдөх дүрмийн дагуу хуримын ёслолд нэг дор 30-аас дээш хүн байлцахгүй бөгөөд оролцогчид бүгд хоорондын зайгаа баримтлах ёстой юм.
Мөн хуримлагч хос бөгжөө солилцохын өмнө болон дараа нь заавал гараа угаах ёстой бөгөөд дуу дуулах, үлээдэг хөгжмийн зэмсгээр тоглох, чанга дуу хөгжим явуулахыг хориглох юм байна. Түүнчлэн амьдралаа холбож буй хос 2 биедээ үнэнч хайрын амлалтаа өгөхдөө хэт чанга дуугаар ярьж болохгүй юм байна.
Их Британийн бусад хэсгүүдэд ч гэсэн хуримын ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Умард Ирландад гадаа задгай талбайд 10-аас дээшгүй хүн оролцох хуримыг зөвшөөрч байгаа юм байна.
Уэльс, Шотландад ч гэсэн хоорондын зайг баримтлан цөөн тооны хүмүүсийг оролцуулан гадаа хуримын ёслолыг зохион байгуулахыг зөвшөөрчээ.