Цаг үеийн мэдээ

АНУ-д коронавирусний тархалт аль хэдийн хяналтаас гарсан бөгөөд цаашид хоногт халдварын 100 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдвэл гайхах зүйл байхгүй гэдгийг тахал судлаач АНУ-ын эрдэмтэн Энтони Фаучи сенатын сонсголын үеэр хэлсэн байна.

АНУ-ын Флорида, Аризона, Техас, Калифорни мужуудад цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бөгөөд АНУ даяарх халдварын шинэ тохиолдлуудын тал хувь нь эдгээр мужуудад бүртгэгдэж байгаа юм.

Америкчуудын дийлэнх нь амны хаалт зүүхээс татгалзаж, хоорондын зайг баримтлах дүрмийг үл ойшоож байгаагаас халдварын тархалт буурахгүй байгааг Энтони Фаучи онцолсон байна. Түүний үзэж байгаагаар мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөгөөг үл ойшоож, шинжлэх ухаанч биш үзлээр хандаж буй иргэд Америкчуудын дунд маш их байгаа нь цар тахалтай тэмцэхэд томоохон саад болж байгаа юм байна.

Мягмар гарагт АНУ-д халдварын 40 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд засгийн газар нь эрчимтэй тархаж буй вирусийг барьж тогтоож чадахгүй байгаа юм.

Учир нь иргэд өөрсдийнхөө дур зоргоор загнаж, зуны улирал ирсэн тул  бүх зүйл ард хоцорсон хэмээн бодож байгаа ч үнэн хэрэгтээ энэ бүхэн дөнгөж эхэлж байгааг ойлгох хэрэгтэй гэдгийг Америкийн эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа