Монгол Ардын Намын VII Бага Хурлаас УИХ гишүүн, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийг 100% саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
Түүний товч намтрыг хүргэж байна.
Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн) 2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.
- 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг,
- 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр,
- 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
- 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
2017 оноос Монгол Ардын Намын даргаар ажиллаж байна.