Монгол Ардын Намын VII Бага өчигдөр /2020.07.01/ болж Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг улираан ажиллуулах шийдвэрийг гишүүдийн 100 хувийн саналаар гаргасан билээ. Энэхүү шийдвэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан танилцуулсан ба Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Ингээд өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн гишүүдийн 98.5 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намтар:
Төгссөн сургууль, мэргэжил:
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016-2017 Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд
2020 оноос Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайд