Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэдэг газар /хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Б-ийн туслах малчин нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л /30 настай, эрэгтэй/ 6 сарын 25-ны өдөр малдаа мориор яваад сураггүй болсон. /Унаж явсан морь нь “Орхон” голын ойролцоох айлын хотонд 6 сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчим ирсэн./ Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 6 сарын 30-ны өдрийн 18:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 7 сарын 01-ний өдрийн 13:18 цагт тус аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Хөшөөт” гэдэг газраас эсэн мэнд /баруун хөл нь гэмтсэн байдалтай/ олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.