Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд тарваган тахлын эсрэг 3000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомт бүхий Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Баянзүрх, Мөрөн,Төмөрбулаг, Шинэ-Идэр зэрэг сумын эрсдэл  бүхий иргэдийг хамруулж байна. Тодруулбал Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Эрүүл мэндийн байгууллага  зэрэг эрсдэл бүхий иргэдийг хамруулж байгаа гэнэ. Тус аймгийн 7 сум тарваган тахлын голомттой учраас ард иргэдийг тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс анхааруулж байлаа.

                                                                                                            Эх сурвалж : Хөвсгөлийн өнгө 

Таны сурталчилгаа