Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж байгаа “Харилцаа-Хандлага” аяны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 17.1 хувийг эзэлдэг эмэгтэй алба хаагчдынхаа төлөөлөл болсон 42 офицер, 18 цагдаа, нийт 60 алба хаагчийг хамруулан “Мөрдэст бүсгүйчүүд” сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2020.07.02/ ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Гэр бүл, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар, “Позитив Монголиа” төслийг үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн, “UA consulting”, “UA properties” ХХК-ыг үүсгэн байгуулагч А.Урангоо, дуучин С.Гантогоо нар оролцсон юм.
Сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсанаар эмэгтэй алба хаагчдаас хамт олны дунд эерэг харилцаа, хандлагыг түгээх, үлгэрлэн манлайлах чиглэлээр өөрсдийн туршлага, мэдлэг оюун, амжилт бүтээл, санал сэтгэгдлээ хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.