Орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 98 жилийн ой, “Тагнуулын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан улсыг аюулаас хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтан, албан хаагч, удирдлага, ахмад зүтгэлтнүүдийн нэр төрийг алдаршуулах, хойч үедээ эх оронч үзэл, бахархал бий болгох зорилгоор 1952 оноос хойш хөтлөгдөж байсан “Хүндэт дэвтэр”-ийг шинэчилж хүндэтгэлийн хэсэгт байршуулжээ. Мөн гавьяа байгуулсан “Тагнуулын албаны хүндэт ажилтан”-уудаа мөнхжүүлсэн хүндэтгэлийн самбар байгуулав.
Энэ нь Монгол Улсын аюулаас хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан онцгой гавьяа байгуулж, гарамгай амжилт гаргасан үе үеийн шилдэг тэргүүний ажилтны үйл хэргийг алдаршуулж, түүгээр дамжуулан хойч үеийн идэвхи санаачлагыг урамшуулах, нэмэгдүүлэх зорилготой юм.