Цаг үеийн мэдээ

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын аав дасгалжуулагч 57 настай Абдулманап Нурмагомедов коронавирусний улмаас Москва хотод таалал төгссөн байна. Тэрээр 4-р сарын 25-нд уушгины хатгалгаагаар Дагестаны эмнэлэгт хэвтсэн ч цус харван, Москвагийн эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Гэвч түүний бие муудаж улмаар зүрхний хагалгаанд орж, шинжилгээний явцад коронавирусний халдвартай болох нь тогтоогдсон байна.

Абдулманап Нурмагомедовыг таалал төгссөн явдалд гүнээ харамсан гашуудаж байгаагаа UFC холбооны тэргүүн Дана Уайт илэрхийлсэн байна.

Тэрээр Нурмагомедовыг тулааны урлагийн жинхэнэ мастер байсныг онцолж, бусдад шудрага, хүндэтгэлтэй ханддаг байсныг нь дурсан ярьжээ. Мөн хүү Хабибаа бага наснаас нь өөр шигээ хүмүүжүүлж, бүхий л амжилтынх нь хугацаанд дэргэд нь байж хүүгээ зоригжуулдаг байсныг нь бахдан дурсжээ.

Эх сурвалж: Вести

Таны сурталчилгаа