Японы баруун өмнөд хэсгийн Кумамотод орсон усархаг аадар борооны улмаас үер болж тус бүс нутагт өнөөдөр 5 дугаар буюу хамгийн өндөр түвшний гамшгийн аюулыг зарласан байна.
5 дугаар түвшний аюулыг ард иргэдийн амь насанд ноцтой аюул заналхийлсэн тохиолдолд зарладаг бөгөөд энэ үед нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулдаг байна.
Хүчтэй аадар борооны улмаас зарим газарт хөрсний нуралт үүсч, суурин газар усанд автжээ. Гамшгийн бүсийн 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Японы Ерөнхий Сайд гамшгийн тусгай штабыг байгуулж, хохирлын хэмжээг тогтоолгож, оршин суугчдад шаардлагатай тусламж үзүүлэх үүрэг өгсөн байна.
Эх сурвалж: Вести