Пакистаны зүүн хойд хэсэгт мөргөлчдийн сууж явсан жижиг оврын автобус галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алдаж, 10 орчим хүн гэмтсэн байна.
Панжаб мужид Карачи-Лахорийн чиглэлийн галт тэрэгтэй мөргөлдсөн ослоор амиа алдсан иргэдийн дийлэнх нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд хүүхэд, эмэгтэйчүүд цөөнгүй байгаа юм байна. Харин галт тэрэгний зорчигчдоос хүний амь нас эрсдээгүй байна.
Эх сурвалж: ВВС