Дэлхийн хамгийн өндөр настай гэж хэлж болохоор Раббл нэртэй муур 31 насандаа Их Британид өөд болжээ. Тэрээр амьдралынхаа туршид өөрийнхөө эзэн Мишель Херитэжтэй Английн Эксетер хотод амьдарсан байна. Рабблыг 1988 онд эзнийх нь 20 насны төрсөн өдрөөр бэлэглэж байжээ. Энэ жил 52 настай Мишель Херитэж өөрийн гэсэн хүүхэдгүй учир, бүхий л хайр халамжаа мууртаа зориулсан байна.
Тэрээр Рабблаас гадна Мег гэх мууртай байжээ. Мег мөн урт насалсан бөгөөд 25 насандаа өөд болсон юм байна. Рабблийн хувьд сүүлийн үед даралт нь хэлбэлзэж, амьтны эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол уудаг байжээ.
2018 онд Рабблийн 30 насны төрсөн өдөрт зориулж бяцхан үдэшлэг зохион байгуулж байсан байна.
Раббл хүний насаар хэмжвэл 150 жил насалж, дээд амжилтыг эвджээ. Түүний өмнө 2016 оны 4-р сард Гиннесийн номд бичигдсэн Техасын Скутер нэртэй муур 30 насалж байсан байна.
Гэрийн тэжээвэр мууруудаас хамгийн урт насалсан нь Крим Пафф гэх нэртэй муур юм байна. Техаст амьдарч байсан тус муур 2005 онд 38 насандаа өөд болж байжээ.